Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь болон зүүн аймгуудын нутгаар 30 хэмыг давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны зургаадугаар сарын 12-ны 20 цагаас
2023 оны зургаадугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь болон Эхийн голын Баянбүрд орчмоор 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 хэм, Их нууруудын хотгор, Орхон голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.
2023 оны зургаадугаар сарын 14-нөөс
2023 оны зургаадугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан | ||
Үзсэн: 287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.