Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2023-06-14 14:58:31

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


2023 оны зургаадугаар сарын 14-ний 20 цагаас
2023 оны зургаадугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул  голын хөндийгөөр  4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан, өдөртөө  Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө  голын хөндийгөөр 12-17 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  17-22 хэм,  говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ.  Бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2023 оны зургаадугаар сарын 16-наас
2023 оны зургаадугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун  аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд  төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд  зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 1397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй