Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2023-06-15 14:39:07

Зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эхээр, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Эг Хангай нурууны Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Үүр, Чигэртэй, Буянт, Хархираа, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 5-35 см, Хариг, Ховд голууд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-15


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй