Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2023-06-15 14:45:28

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


2023 оны зургаадугаар сарын 15-ны 20 цагаас
2023 оны зургаадугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 14-19 хэм, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2023 оны зургаадугаар сарын 17-ноос зургаадугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар хална.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй