Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

2023-06-17 08:38:27

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны зургаадугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд болон зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 8-13 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 хэм, Дорнод-Дарьгангын нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.


2023 оны 06 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос ихэнх нутгаар хална.

 


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй