Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2023-06-18 15:10:27

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 18-ны 20 цагаас 06-р сарын 19-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 14-19 хэм, Эхийн голын Баянбүрд орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2023 оны 06 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 24-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар, 21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-нээс ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан   
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй