Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Зэлтэр, Хангай нуруунаас эхтэй Хануй, Идэр, Чулуут, Заг Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Үенч, Идэр зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 55 см давсан байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-19
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.