Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2023-06-30 14:46:36

Зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Балж, Шарын гол, Алтай нуруунаас усжих Чонохарайх голын усны түвшин өмнөх өдрөөс 20-30 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 10-50 см давсан байна.

Харин Хархираа, Ховд голын усны түвшин буурсан хэдий ч үерийн түвшинг давсан хэвээр байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.

Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-30


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй