Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2023-07-05 14:44:07

Долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай , Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Богд, Онги болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай гол үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш Туул гол Улаанбаатар хот болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 20 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 10 см, Онон гол Дадал сум орчимд 20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-07-05


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй