Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2023-07-10 08:08:15

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 07-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр 21-23 хэм дулаан байна.


2023 оны 07 дугаар сарын 11-нээс 07 дугаар сарын 15-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан   
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй