Шууд Chart

УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хуулийн цэцэд ханджээ

2014-08-04 17:04:59

УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр сэтгүүлчидтэй уулзан Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” УИХ-ын тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм байна. Дээрх тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж заасан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, түүнийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаа сэтгүүлчдэд дуулгав.

Улсын төсвийн хөрөнгөөр олон удаа хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн үзэж байгаагаа ч тэрбээр энэ үеэр илэрхийлсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хуулийн цэцэд хандах болсонтой холбогдуулан өмгөөлөгч С.Нарангэрэл мөн байр сууриа илэрхийллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хуулийн цэцэд ханджээ  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй