![](/uploads/201408/news/thumb/0ae7c56be4558d7a42a1350cdba4e2ea_x3.jpg)
Үндэсний их бүтээн байгуулалт Их Майдар төслийн зүгээс II Богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол болон Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа-бэсрэг наадам өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт боллоо.
Ёслолд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин,Манзушир хутагтын 7-р дүр Данзанжамъян, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нар морилон саатаж сүсэгтэн олонд айлдвар сургаалиа айлдсан юм.
Түүнчлэн энэ үеэр Хүрээ цам-108 цамын бүжгийг сүсэгтэн олонд танилцууллаа.
![](/uploads/assets/image/IMG_0013(1).jpg)
![](/uploads/assets/image/IMG_0140(1).jpg)
![](/uploads/assets/image/IMG_0170(4).jpg)
![](/uploads/assets/image/IMG_0210(4).jpg)
![](/uploads/assets/image/IMG_0282(1).jpg)
![](/uploads/assets/image/IMG_0340(1).jpg)
Богд Жавзандамба хутагтын өргөөний шавыг тавилаа | ||
Үзсэн: 4428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.