Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш нутгийн өмнөд хагаст, цаашдаа ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны долоодугаар сарын 27-ны 20 цагаас
2023 оны долоодугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар 30-35 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
2023 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-наас нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 37-42 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.