Шууд Chart

Оюутан цэргүүд есөн төрлийн хичээл үзэж байна

2014-08-05 13:02:07

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлиг болон Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар хамтарсан тушаалаар энэ оны дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлсэн.

Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1990 оны тавдугаар сарын зургааны өдрөөс хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болсон. Иймд суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломж “Оюутан-цэрэг”-үүдэд бүрдэж байгаа юм.
 
Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхны цэргүүд болох нийслэлийн есөн дүүргийн, 42 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан-цэрэг “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтандаа хамрагдан, цэргийн албаа хааж байгаа аж.
 
Тэд хоёр сарын хугацаанд үндсэн хичээлийнхээ зэрэгцээ 96 цагийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт ороод ийнхүү хоёрдугаар шатны бэлтгэл буюу цэргийн анхан шатны бэлтгэл сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлүүдэд хамрагдаж байна.

Оюутан цэргүүд  хоёр сарын хугацаанд 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Оюутан цэргүүд есөн төрлийн хичээл үзэж байна  
Үзсэн: 1757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-08-05 19:45
/.;//.

Бидэнтэй нэгдээрэй