Шууд Chart

“Монгол-Британийн бизнесийн өглөөний цай арга хэмжээ” зохион байгуулагдлаа

2013-07-26 13:29:27

Монгол Улсын гадаад улстай хийх худалдаа эдийн засгийн харилцаа, ялангуяа санхүүгийн хөрөнгө оруулалт, мэргэжлийн үйлчилгээний салбарт Их Британи Улс онцгой байр суурь эзэлдэг. 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Лондон хотын алдарт Ритц зочид буудалд “Монгол-Британийн бизнесийн өглөөний цай арга хэмжээ” амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга үг хэллээ. Тэрээр Монгол Улсын төрөөс гадаадын хөрөнгө оруулалт, зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Өглөөний цай арга хэмжээнд Британийн тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Рио Тинто, Барклейс банк, Прайсвотерхаускуперс, Ланд Ровер, Кембрижийн Их Сургууль зэрэг 100 орчим компанийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.

Тус арга хэмжээний илтгэгчээр Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр уригдан хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр  илтгэл тавьж, хүмүүсийн сонирхсон асуултад хариулсан байна. 


“Монгол-Британийн бизнесийн өглөөний цай арга хэмжээ” зохион байгуулагдлаа  
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй