Шууд Chart

Монголбанк нэг долларыг 1873 төгрөгөөр худалдлаа

2014-08-05 14:44:35

Өнөөдөр Монголбанкнаас зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаа өндөрлөлөө. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1873.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.3 сая ам.доллар, 303.11 төгрөгийн хаалтын ханшаар 101.5 сая юань тус тус худалджээ.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 6.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 85.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Монголбанк нэг долларыг 1873 төгрөгөөр худалдлаа  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй