Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2023-08-05 14:55:21

Наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар усны түвшин Хэнтий нурууны Онон, Эг, Балж, Барх, Ерөө, Хараа голууд 10-45 см, Сэлэнгэ мөрний дагууд 10-35 см, Орхон голын адгаар 20 см өмнөх өдрийнхөөс тус тус нэмэгдсэн байна.

Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан/, Балж /Дадал/ орчимд үерийн түвшинг 10-80 см Хэрлэн гол /Чойбалсан/, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байна. Харин ТУУЛ гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшин 14 см буураж үерийн түвшинд шилжсэн байна.

Цаашид наймдугаар сарын 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2023-08-05


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй