Шууд Chart

“Тал нутгийн хүүхдүүд” эх орондоо ирлээ

2014-08-06 09:15:35

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг 2013 онд Германы Хамбург хотод байрладаг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Европын комиссын “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрийн уралдаант шалгаруулалтанд тэнцэн аялан тоглолт хийх урилга хүлээн авчээ.

Урилгын дагуу хүүхдүүд ХБНГУ болон Австрийн 18 хотын  хүүхэд багачуудын оролцсон урлагийн фестиваль, Байгал орчны баяр, Хүүхдийн театрын чуулган, Европын сайн дурын театруудын фестивал, Усан боомтын, Циркчдийн баяр наадамд оролцон уран бүтээлээ толилуулжээ.

Хүүхдийн төвд олон жил амьдран сурлага хүмүүжил, урлагийн авъяасаараа бусдаасаа шалгарсан хамтлагийн гишүүд  50 хоногийн турш Герман, Австри, Франц болон Швецарь зэрэг орнуудаар аялан, тэдний соёл иргэншил, түүх ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ үзэгчид, үе тэнгийнхэндээ Монголынхоо нүүдлийн соёл иргэншил болох хөдөөгийн малчдын ахуй амьдрал, уламжлалт зан заншлаас үүдэлтэй морин хуурын тоглолт, хөөмий, үндэсний болон орчин үеийн бүжгээс бүрдсэн бүрэн хэмжээний үрлагийн хөтөлбөрөө толилуулсан байна.

 

 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Тал нутгийн хүүхдүүд” эх орондоо ирлээ   
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй