Шууд Chart

Иргэдэд өгөх нөхөн олговрын хэмжээг баталлаа

2014-08-06 09:19:19

Хүүхдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг нийслэлээс хэрэгжүүлэхээр судлан НИТХ-аас  2013 онд нийслэл хотод барих бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрын байршлыг тогтоожээ. 

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн төвсийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр барих бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээр  байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.

Эдгээр иргэдэд нийт нэг тэрбум 284 сая 732 мянга 166 төгрөгийн нөхөн олговрыг нийслэлийн газар чөлөөлөх зардлаас олгож байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэдэд өгөх нөхөн олговрын хэмжээг баталлаа  
Үзсэн: 1738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй