Швед улсын Гётеборг хотноо зохиогдсон “Gothia Cup-2014” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын баг тамирчдыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.
Тус клубээс уг нэр хүндтэй тэмцээнд хоёр баг оролцсон бөгөөд 16 насны өсвөрийн баг тамирчид Б хэсэгтээ Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч энэхүү амжилтыг үзүүлсэн байна.
Энэ үеэр Ц.Оюунгэрэл сайд “Монгол хөлбөмбөгийн түүхэнд маш том амжилт үзүүлсэн хүүхдүүддээ талархлаа. Өнөөдөр та нарын энэхүү амжилтаар монголчууд бид ирээдүй хойчдоо итгэж байна. Багийн спорт тэр дундаа хөлбөмбөгийн амжилтыг үнэлж байна. Үеийнхэндээ та нар улам их урам зоригийг өгч чадлаа. Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хөлбөмбөгийн спорт хөгжиж байна. Энэ хэрээр хөлбөмбөг тоглох сонирхолтой хүүхдүүдийн тоо улам их болж байна. Монголын багийн спортын хөгжлийг өсвөрийн тамирчид маань харуулж байгаад баяртай байна." гэв.
Хөлбөмбөгийн залуу тамирчдыг хүлээн авлаа | ||
Үзсэн: 1611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.