Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1999 онд “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр”-ийг баталж гарын үсэг зурж байжээ.
Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмын дагуу Монгол улс, БНХАУ-ын хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаан”-ыг энэ сарын 05-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Хуралдаанаар Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн албадын түймэр унтраах техник, багаж хэрэгслийг сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэхээр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ач холбогдол, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, зөвшилцөх зорилготой аж.
Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Гал унтраах хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Ц.Нямбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга, онцгой байдлын ахмад С.Баасансүрэн, БНХАУ-тай хил залгаа Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар, БНХАУ-аас Ойн улсын хорооны орлогч дарга ноён Жан Зень Лунг, Олон улсын харилцааны газрын дэд захирал хатагтай Жан Хун Янь, ӨМӨЗО-ны Ойн албаны дарга ноён Хө Цень Жүн зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Монгол, Хятадын хамтарсан комиссын хуралдаан болж байна | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.