Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2023-08-08 13:45:55

Наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хэрлэн, Ерөө голуудын эхээр, Онон, Балж голууд Дадал сум орчмоор, Туул гол Улаанбаатар  хот орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдсэн байна.

Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Онон, Балж /Дадал/ Хэрлэн гол /Чойбалсан/ Туул  гол /Улаанбаатар хот, Лүн сум/ орчимд үерийн түвшинг 10-35 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Онги гол /Сайхан-Овоо/ орчимд үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байна. Харин Хүдэр гол /Хүдэр сум/ орчимд үерийн аюултай түвшин 13 см даван үерлэж байна.

Цаашид: наймдугаар сарын 9-нд Туул гол Алтанбулаг сум, Ерөө гол Дулаанхаан сум орчмоор усны түвшин 10-15 см нэмэгдэх хандалгатай байна. Мөн баруун аймгуудын ихэнх хэсэг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2023-08-08


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй