![](/uploads/201307/news/thumb/4542afe903db740cb17c7506d18acfee_x3.jpg)
ШӨХТГ орон сууцны үнэ өсөж байна гэсэн цуурхлын мөрөөр нэг бүрчлэн шалгалт явуулах болон байнга судалгаа хийгээд байх боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
Өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай сурагчийн дүрэмт хувцастай холбоотой иргэдээс ирсэн гомдлын тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ орон сууцны үнэ өсөж буй мэдээллийн талаарх байр сууриа ийн илэрхийлсэн юм.
Орон сууцны үнийг өмнөх жилүүдтэй жишвэл метр квадрат тутмын үнэ 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн тооцоо гарсан бөгөөд 2010 оныхтой харьцуулахад 65.7 хувиар, харин 2012 оны жилийн эцсээс 3.7, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар өссөн тооцоо гарсан нь төрийн төмөр нударга барилгын компаниудыг тойроод байна уу гэсэн хардлага нийгэмд төрж эхлээд байгаа.
Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээл олгож эхлэхдээ барилгын түүхий эдийн эрэлт, ниийлүүлэлт, үнийн талаар нэгдсэн бодлого боловсруулснаар байрны үнийг тодорхой түвшинд барих боломжтой хэмээн мэдэгдэж байсан.
Мөн ШӨХТГ-аас үндэслэлгүй үнээ нэмсэн барилгын компаниудтай төр хамтран ажиллахгүй болохыг анхааруулж байна хэмээн мэдэгдэхийн тулд О.Магнай дарга хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж байсан бол эдүгээ ийн мэлзэх мэт хариулт өгсөн нь туйлын хачирхалтай.
Түүний өнөөдрийн мэдэгдлээр бол орон сууцны үнийн хөөсрөлтэй холбоотойгоор тухайн компани, эсвэл банктай холбоотой гомдол ирсэн тохиолдолд ШӨХТГ анхаарлаа хандуулах гэнэ.
ШӨХТГ хэлсэн үгнээсээ буцав уу? | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.