Шууд Chart

Хангайн бүсийн хүүхдийн чуулган боллоо

2014-08-06 10:53:57

Анх 2012 онд Булган аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар Хангайн бүсийн хүүхдийн чуулганыг зохион байгуулснаар цаашид хоёр жил тутамд хийж байхаар тогтжээ.

Харин 2014 оны чуулганыг Хөвгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс “Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдийн оролцоо” нэртэйгээр зохион байгууллаа. Чуулганд хангайн бүсийнхэн буюу Өвөрхангай, Булган, Орхон, Баянхонгор, Хөвсгөл  аймгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын төлөөлөгчид, хүүхдийн байгууллагын ажилтнууд оролцлоо. Мөн Дархан-Уул, Завхан аймгийн төлөөлөгчид урилгаар оролцсон байна.
 
Аймгийн төлөөлөгчид өөр өөрийн шилдэг туршлагаа ярилцан харилцан суралцаж, Хүүхдэд ээлтэй засаглал, Хүүхдэд ээлтэй орчин, Хүүхдэд ээлтэй үйлчилгээ, Хүүхдэд ээлтэй өрх, гэр бүл гэсэн сэдвээр хэлэлцэн урилага гаргаж хангайн бүсийн аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт хүргэлээ.
 
Чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар оролцож, ХАХНХЯ-ны газрын дарга Х.Баавгай,  ХТҮГ-ын газрын дарга Ж.Долгормаа нар хүүхдийн талаар төрөөс баримталж буй бодлого, хангайн бүсийн хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж цаашид үйл ажиллагаандаа тусгах, хэрэгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлон хэлсэн байна.
 
Хангайн бүсийн хүүхдийн гуравдугаар чуулган 2016 онд Баянхонгор аймагт болох юм байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хангайн бүсийн хүүхдийн чуулган боллоо  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй