Номхон далай дамнасан түншлэлийн чөлөөт худалдааны хэлэлцээрт Япон улс албан ёсоор нэгдсэн юм. Малайзын Кота-Кинабалуд болж байгаа 18 дахь удаагийн хэлэлцээнд япон улс анх удаагаа оролцож байгаа ба өмнөх хэлэлцээрийг гүйцэхийн тул ээлжит бус хуралдааныг мөн зохион байгуулж байна. Энэ уулзалтаар Японы төлөөлөгчид номхон далай дамнасан түншлэлийн зарим баримт бичиг, дүрэм журамтай танилцан гишүүн орнуудын байр суурь болон гэрээ хэлэлцээрийн зарчмуудтай танилцах юм. Энэ удаагийн уулзалтын хүрээнд нийт 13 удаагийн тусгаарчилсан уулзалт болно гэлээ. Үүний 6-д нь Япон улс оролцох юм байна. Чөлөөт худалдааны асуудлыг хэлэлцэх энэ уулзалтын гол зорилго нь түншлэлд нэгдсэн 21 бүсэд гаалийн татварыг чөлөөлөх тухай хэлэлцэх юм байна. Номхон далай дамнасан түншлэлд багтсан улс орнуудын хүн ам 770 сая бөгөөд эдгээр улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 40 хувийг эзэлдэг томоохон түншлэл юм.
| Номхон далай дамнасан түншлэлийн чөлөөт худалдааны хэлэлцээр болж байна | ||
| Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.