2023 оны наймдугаар сарын 14-нөөс 2023 оны наймдугаар сарын 24-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-16-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд зарим газраар, 17-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өнөө маргааш нутгийн өмнөд хэсгээр халах боловч 16-наас ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 16-17-нд дуу цахилгаантай аадар бороо, 18-нд бага зэргийн бороо, 20, 23-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 16-наас сэрүүсэж шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 4104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.