Шууд Chart

ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орно

2023-08-23 07:04:56

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай,Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

2023 оны наймдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.


2023 оны наймдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 25-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 26-наас нутгийн баруун хагаст дулаарна.

Нийтэлсэн: Цагийн хүрд

ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орно  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй