Малчид, иргэд, аялагчидад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүхэн байна.
2023 оны наймдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
2023 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан | ||
Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.