Шууд Chart

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2014-08-07 13:05:38

Өнөөдөр ихэнх нутгаар бороо зүсэрч, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Улаанбаатар хотод дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байж баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газраар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдах, үерийн аюулын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй