Шууд Chart

Сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлтөнд анхаарна

2013-07-26 15:03:28

ШӨХТГ-аас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлтөнд анхаарал хандуулж,  холбогдох газруудад шалгалт хийхээр болжээ.

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ сурагчийн дүрэмт хувцастай холбоотой иргэдээс ирсэн гомдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Тус газар эцэг эхчүүдээс ирсэн гомдлын мөрөөр БСШУЯ болон ҮХААЯ-ынхантай уулзсан байна. Энэ жилээс сурагчийн дүрэмт хувцасны үнэ хоёр дахин өссөн нь эцэг эхчүүдийн зүгээс гомдол гаргах шалтгаан болсон аж.
 
Мөн БСШУЯ-ны зүгээс сурагчийн дүрэмт хувцсыг долоон компаниар хийлгэхээр гэрээ байгуулсан нь  өрсөлдөөний тухай хууль зөрчсөн хэрэг хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс эл гэрээгээ өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэн дахин шинэчлэх, сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх асуудлыг эргэж харах хэрэгтэйг холбогдох хүмүүст сануулсан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлтөнд анхаарна  
Үзсэн: 2175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй