Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

2023-08-29 14:43:33

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2023 оны наймдугаар сарын 29-ний 20 цагаас наймдугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, есдүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23.. .28 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй