Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд энэ сарын 15-30-ны өдрүүдэд Монгол-Оросын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллыг зохион байгуулах гэж байна. Аялалд ОХУ-аас 75 оюутан залуус, манай улсаас мөн офицер, ахлагч, оюутан залуусаас бүрдсэн 75 хүний бүрэлдэхүүн оролцож, Сэлэнгэ-Дархан-Орхон-Хэнтий-Дорнод гэсэн чиглэлээр тойрон аялахаар болжээ.
Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх, тэдний түүхэн гавьяа, амжилт ялалтаар бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг залууст төлөвшүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх нь энэхүү аяллын гол зорилго аж.
Залуусын дунд урлаг, спортын нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулах, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй танилцах, мөн дээрх аймгуудад байрлах орос, монгол дайчдын хөшөө, дурсгалт газруудтай танилцах, орос, монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх зэрэг үйл явдлууд өрнөх талаар уг аяллын багийн ахлагч ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг ярилаа.
Орос, Монгол залуус дайчин нөхөрлөлийн замаар аялна | ||
Үзсэн: 1467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.