Шууд Chart

Улаанбаатар, Орхон, Булган аймгуудад хүмүүнлэгийн ажиллагаа өрнөнө

2014-08-07 13:35:08

АНУ-ын Номхон далайн Агаарын хүчний командлалтай хамтран зохион байгуулдаг “Pacific angel” эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагааны уламжлалт сургалт дадлага энэ сарын дөрөвний өдөр  “Олныг хамарсан бэртэл гэмтлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт туршлага солилцох сургалтаар эхэллээ.

Наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх энэхүү сургалт дадлага Улаанбаатар хот болон Орхон, Булган аймгуудад зохион байгуулагдах бөгөөд сургуульд оролцогч гадаадын цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, орон нутгийн эмнэлгийн ажилтан, эмч нар хамтран ард иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлэх ажээ.
 
Түүнчлэн барилга инженерийн хүмүүнлэгийн ажлын хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Ерөнхий боловсролын II сургууль, өрхийн эмнэлэг, Булган аймгийн IV цэцэрлэгүүдийн дээвэр, цонх зэргийг шинэчилж, засвар тохижилтын ажил өрнүүлэхээр төлөвлөжээ. Сургуульд Монголын талаас БХХСАХНЭ, Зэвсэгт хүчний 032, 186, 234, 017 дугаар анги, 110 дугаар салбарын 170 цэргийн алба хаагчаас гадна АНУ, Балба, Тайландын 70 гаруй эмч, хүмүүнлэгийн ажилтнууд оролцож байна. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Улаанбаатар, Орхон, Булган аймгуудад хүмүүнлэгийн ажиллагаа өрнөнө  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй