Шууд Chart

Сэжигтэн оргон зайлжээ

2013-07-26 15:03:08

Энэ сарын 25-нд Ганц худгийн урьдчилан саатуулах байрнаас 20 орчим насны Н гэгч оргон зайлжээ. Түүнийг Нийслэлийн цагдаагийн газар Монгол улсын эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл ангид холбогдуулан шалгаж байсан аж. Сэжигтэнг ШШГЕГ-ын ажилтнууд, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран цаг алдалгүй баривчилсан байна.

Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд доорхи зүйлс багтдаг. Үүнд:
            126 дугаар зүйл. Хүчиндэх
126.1.Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
126.2.Энэ хэргийг
            126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж,  зовоон тарчлааж;
126.2.2.хүндэвтэр  буюу хүнд гэмтэл учруулж;
126.2.3.давтан;
126.2.4.насанд хүрээгүй хүнийг;
                         126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;
126.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
126.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон,  бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сэжигтэн оргон зайлжээ  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй