2014 оны залуучуудын чөлөөт бөхийн ДАШТ гурван төрлөөр Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд явагдаж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр сонгомол барилдааны 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болж 55 кг-ын жинд зодоглосон азийн өсвөрийн аварга, ”Алдар” спорт хорооны тамирчин П.Эрдэнэбилэг нэгдүгээр тойрогт Армяны бөх Геворг Гхачивянд 1:3, 66 кг-ын жинд дэвжээнд гарсан азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ”Харгант-Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан Гүржийн бөх Шмаги Боливазед 4:13 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Хятадын бөх Вьюжинд 1:9 онооны харьцаагаар хожигджээ.
Харин өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 63, 72 жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас нийт дөрвөн эмэгтэй бөх барилдаж байгаа юм.
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна | ||
Үзсэн: 1770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.