![](/uploads/201408/news/thumb/cf34f866f2e6567518600d15150cced1_x3.jpg)
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр нэгэн журмын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан.Түүний өргөн барьсан төсөлд дурдсанаар Улаанбаатар хотын төв замаар зорчсон машинтай иргэд сард 40-50 мянган төгрөгийн татварыг хотын захиргаанд төлөх гэнэ.
Ингэхдээ Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, “Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлдөг болох ажээ.
Харин төлбөр төлөөгүй жолоочийг 07:00-22:00 цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох бөгөөд энэхүү журам нь аймаг орон нутгийн болон хилийн цэргийн, хилийн цэргийн тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлд ч мөн адил хамаарах ажээ. Ингэснээр хотын төвийн замын түгжрэл багасна гэж үзэж байгаа ажээ.
Хотын төв замаар зорчихдоо татвар төлөх эсэх асуудлыг энэ сарын 13-нд хэлэлцэх юм.
Хотын төвөөр зорчихдоо төлбөр төлөх эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ | ||
Үзсэн: 2806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.