2023 оны 9 дүгээр сарын 4-нөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хагаст, 11-12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5, 8-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 7, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 м/с, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 5-6, 8-9-нд дулаан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Есдүгээр сарын 7 болон 10-13-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 6-наас 7-нд шилжих шөнө, 7, 10-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 9-нд оройдоо, 7-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 5-6-нд шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, 8-9-нд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад хугацаанд сэрүүсэж шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.