![](/uploads/201408/news/thumb/9b9def5455e312e066e4f7d7eaa3609a_x3.jpg)
Оросын Холбооны Улсад зохион байгуулагдаж байгаа “Танкийн биатлон-2014” олон улсын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид өрсөлдөж байна. Тодруулбал тус тэмцээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн дөрвөн экипаж оролцон өрсөлдөж байгаа юм.
Манай баг тамирчид эхний тэмцээндээ амжилттай оролцож, 12 орны 36 багаас одоогийн байдлаар есдүгээр байранд жагсч байна.
Манай тамирчид “Танкийн биатлон-2014”-д амжилттай өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.