![](/uploads/201408/news/thumb/9d558a186c70e3b5c101098c1106af76_x3.jpg)
Монгол Улсад хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний хамгийн анхны салхин паркийн төсөл АНУ-ын Сангийн яамны нэр хүндтэй шагнал хүртжээ. Дотоодын эрчим хүчний хэрэглээний таван хувийг хангах, 50 МВт-ын хүчин чадалтай “Салхит” салхин паркийн төсөл нь үндэсний аюулгүй байдал хангах, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжил болон боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг дэмжих талаар дорвитой хувь нэмэр оруулсан өөр зургаан төслийн хамт шалгарчээ.
АНУ-ын Сангийн яамнаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг нүүрсний цахилгаан станцаас ихээхэн хамааралтай,агаарын бохирдол хамгийн өндөртэй хот гэдгийг дурьдсан байна. Түүнчлэн Монгол Улс 2020 он гэхэд эрчим хүчнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүч болгохоор зорьж байна гэж АНУ-ын Сангийн яам дурджээ.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Ньюком” компани Монголд хэрэгжүүлсэн “Салхит” төсөл нь оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж буй агаарын бохирдлыг бууруулахад салхины эрчим хүчийг ашигласан анхны тохиолдол болж байгаа ажээ.
“Салхит” төслийг АНУ-ын Сангийн яам шагнав | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.