Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тэгвэл хуулийн дагуу наадам дуусахад сэргээшийн шинжилгээ авч, нарийн лабораторид шинжлүүлэхээр БНСУ руу илгээжээ. Шинжилгээний хариу 21 хоногт багтаж ирнэ хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ. Шинжилгээний хариу ирснээс хойш хуулийн дагуу 14 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх үүргийг Монголын үндэсний бөхийн холбоо хүлээдэг гэнэ.
Сэргээшийн шинжилгээний хариу ирээгүй байна | ||
Үзсэн: 2077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.