![](/uploads/201307/news/thumb/b1df008127493bd8eefbb7fe10a8ffdf_x3.jpg)
Зам тээврийн яамнаас БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны Их сургуулийн баклаврын түвшинд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. Тэтгэлэгт хөтөлбөр нь тус яамны ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм байна.
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид дараах мэргэжлүүдээр суралцах боломжтой. Үүнд:
- Инженер
- Логистикийн удирдлага
- Төмөр замын тээвэр
- Ухаалаг тээврийн систем
- Зам харилцааны тээврийн инженер
- Логистикийн инженер
- Иргэний барилга
- Автоматжуулалтын инженер
- Тээврийн хэрэгслийн инженер
Дээрх мэргэжлүүдээр 50 болон 100 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой бөгөөд элсэхийг хүсэгчдийг энэ сарын 29- 31-ныг дуустал 09.00-17.00 цагийн хооронд бүртгэх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mrt.gov.mn сайтаас болон 99271338 дугаарын утаснаас аваарай.
50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөр зарлагдлаа | ||
Үзсэн: 2252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.