Шууд Chart

Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2023-09-13 08:50:36

2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 2023 оны 9 дүгээр сарын 21-нийг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 14-нөөс ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

Хур тунадас: 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 12, 13-нд бага зэрэг дулаарах боловч 14-нөөс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэмийн хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн 

цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 14-15-нд, 17-18-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 12-13-нд шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, 14-нөөс сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.


Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй