Шууд Chart

ЦАГ АГААР: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

2023-09-19 06:55:16

Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

2023 оны есдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур 13-15 хэм дулаан байна.


2023 оны есдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд  нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 22-ноос нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


ЦАГ АГААР: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй