Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023 оны 09-р сарын 22-ны 20 цагаас 09-р сарын 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.