Шууд Chart

Шадар сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт иржээ

2013-07-26 17:31:13

Шадар сайд Д.Тэрбишдагвыг Авилгалтай тэмцэх газарт шалгуулах хүсэлт ирсэн байна.Түүнийг албан тушаалаа ашиглаж төрөл садан, туслахаа төрийн албанд томилсон гэж үзэн иргэн С.Цэндбаатар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ.

Тус хүсэлтэд, Шадар сайд Онцгой байдлын ерөнхий газрын даргаар өөрийн туслахаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилсноор зогсохгүй, байр сууринд нь хэвээр үлдээхийн тулд түүнд онцгой байдлын хурандаа цол олгосон байна.  Улмаар өөрийн төрсөн ах Д.Пүрэвдавааг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлд багтаасан зэрэг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байх магадлалтай баримтуудыг дурджээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шадар сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт иржээ  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй