Дэлхийн шинжлэх ухааны ололт, техникийн дэвшлүүдийг бид та бүхэнд цувралаар хүргэж байгаа. Энэ удаад дэлхийн гайхамшигт тансаглал болсон суудлын галт тэрэгнүүдийн нэг болох "Golden Eagle"-ийн Сибирийн чиглэлийн цувааны талаарх товчхон фото мэдээллийг бэлтгэлээ.
"Алтан бүргэд" хэмээх энэхүү цуваа нь анх 2007 онд Москва хотоос эхний аяллаа хийж байжээ. Галт тэрэг нь хоёр ресторан, лонж, амралтын өрөө бүхий хөдөлгөөнт тансаг зочид буудал л гэсэн үг. Энэ нь Москва, Владивостокийн хоорондох алдарт Транссибирийн маршрут, мөн Торгоны зам, Оросын Арктик, Иран, Каспийн бүс нутгийг дайрсан тусгай аяллуудын хөтөлбөрийг санал болгодог байна.
Тэдгээрт Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн аялал ч багтдаг. Галт тэрэгний тасалгаа бүр нь тухлаг зөөлөн ор бүхий унтлагын өрөө, хувцасны шүүгээ, амралтын өрөөнөөс бүрддэг. Галт тэрэгний зорчигчдод алчуур, шаахай, тансаг ариун цэврийн хэрэглэлээр үнэгүй үйлчлүүлдэг.
Тансаг суудлын галт тэрэг: GOLDEN EAGLE | ||
Үзсэн: 5125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.