Хоолны махаа ялгадаг хүүхдүүд байдаг. Энэ нь уургийн дутагдалд орох эрсдэлийг бий болгож байна.
Хүний биеийн өдөр тутмын бодисын солилцоонд зайлшгүй чухал, үндсэн гурван шимт бодист уураг, өөх тос, нүүрс ус багтдаг.
Монгол хүний онцлогт хамгийн сайн зохицдог нь махнаас авах уураг юм. Уураг хүний бие махбодын өсөлт, эсийн нөхөн төлжилтөд шууд нөлөөлдөг. Мөн дархлааны тэнцвэрт байдлыг хангадаг.
Эрүүл мэндийн хүрээлэн, мал аж ахуйн салбарын эрдэмтэд хамтран хүүхдүүд яагаад хоолны махыг ялгадаг талаар гурван жилийн турш судалгаа хийсэн байна.
Үндсэн шалтгаан нь өөх, тосны хэмжээ их учраас хоолны мах идэх дургүй гэж гарчээ.
Махны агууламж ихтэй зөөлөн бага малын махыг зах зээлд нийлүүлэх нь бага насны хүүхдийн хоолны дуршилд сайнаар нөлөөлнө гэж мал зүйч н.Зоригтбаатар ярьж байна.
Бага насны хүүхэд өдөрт багадаа хоёр удаа махан хоол идэх ёстой. Нэг удаа хооллохдоо дунджаар 120-180 гр мах идэж байж уургийн хэмжээгээ нөхөх боломжтой юм байна.
Хүүхэд нэг удаа хооллохдоо дунджаар 120-180 гр мах идэж байж уургийн хэмжээгээ нөхөх боломжтой | ||
Үзсэн: 1748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.