Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хамтран хийж байна.
Уг шалгалтад авто үйчилгээ эрхлэгчид буюу Агрегат засвар, Кузов засвар, Тос тосолгоо, Авто угаалга, Сэлбэг худалдаа, Авто гоёл чимэглэл, Дугуй засвар, Авто худалдаа, Авто зогсоол эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагджээ.
Шалгалтаар, авто үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, Онцгой байдлын галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах, хог тээврийн, тохижилт цэвэрлэгээний гэрээ хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Иймд зөрчилтэй байсан 43 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.
Авто үйлчилгээний газруудыг шалгаж байна | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.