Шууд Chart

Амралтын өдөр нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас баржээ

2014-08-11 10:41:44

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 10-аас 11-нд буюу өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1219 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

Мөн нийслэлд  хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан гурван хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, булаах гэмт хэрэг хоёр, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг гурав, зам тээврийн хэрэг 15, осол 13 гарч 19 хүн гэмтсэн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Амралтын өдөр нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас баржээ  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй