Зүрхний дутагдлаар оношлогдож байгаа хүмүүсийн олонх нь архаг дутагдалтай байна.
Зүрх цусаа сорж, шахаж гаргадаг нэг ёсны шахуурга маягаар ажилладаг эрхтэн. Энэ үйл ажиллагаа алдагдаж, зүрх эд эрхтэний бодисын солилцоонд шаардагдах цусыг зохих хэмжээнд шахаж чадахгүй тохиолдолд зүрхний дутагдал өвчин үүсдэг. Энэ өвчин нь ахмад насны хүмүүст элбэг тохиолддог байна.
УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн эмч н.Байгалмаа ингэж ярилаа.
Олон улсын судалгаагаар насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь зүрхний дутагдалтай болох магадлалтай гэж үздэг. Иймээс өвчлөлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Зүрхний дутагдлаар оношлогдож байгаа хүмүүсийн олонх нь архаг дутагдалтай байна | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.